MyVallox cloud системийн талаарх Европын хэрэглэгчдийн сэтгэгдлээс орчуулан хүргэж байна.
Шведийн Хельсинки хотын оршин суугчид болох Хайди, Жаспер нар 2022 онд ашиглалтад орсон хаусандаа Vallox-ийн агааржуулалтын төхөөрөмжийг суурилуулсан бөгөөд агааржуулалтын төхөөрөмжийн ажиллагаа болон удирдлагын функц ялангуяа MyVallox Cloud системийн хэрэглээнд сэтгэл хангалуун байгаагаа Vallox Oy компанийн албан ёсны веб хуудсаар дамжуулан илэрхийлсэн байна.
Хайди, Жаспер нар өмнө байгалийн агааржуулалттай байшинд амьдарч байхад гаднах агаар гэрт ямар ч шүүлтүүргүйгээр яг адилхан температуртай гэрт орж ирдэг байснаас гадна идсэн хоолных нь үнэр хэд хоногоос хэдэн долоо хоног хүртэл үнэртдэг байсан талаар дурсан ярьжээ.
Тэд эдгээр асуудлыг шийдвэрлэхээр шинээр ашиглалтад орсон 109 м2 амины орон сууцдаа дулаан сэргээх автомат технологи бүхий Vallox агааржуулалтын системийг суурилуулсан байна.
Тэд хэлэхдээ “өмнөх туршлагуудаасаа харахад нийлүүлэлтийн агаарыг халааж байгаа нь бидний хувьд маш том өөрчлөлтийг авчирсан мөн үр ашигтай агааржуулалтын систем нь доторх агаарын чанарыг сайжруулж, улмаар амьдрах ая тухтай байдалд асар их нөлөө үзүүлдэг гэдгийг мэдрүүлсэн ба агааржуулалтыг оршин суугчдын хэрэгцээнд үндэслэн автоматаар нэмэгдүүлдэг болон чийгшил, нүүрстөрөгчийн давхар ислийн нэгдсэн мэдрэгч нь бидний урьд нь төсөөлж ч байгаагүй шинэ зүйл байсан. Эдгээр давуу талууд нь үнэхээр гайхалтай, одоо бид үргэлж цэвэр, сайхан агаараар гэртээ амьсгалж байгаадаа маш их баярлаж байна гэжээ.
Хайди, Жаспер нар бусдын адилаар барилга барих, агааржуулалт суурилуулах талаар ямар ч туршлага байгаагүй. Анх удаа барилга бариулж байгаа тэдний хувьд барилгын ажил эхлэхэд юу хүсэж, юу шаардах ёстойгоо мэдэхгүй байсан бөгөөд Vallox-ийн технологи, шинж чанар, үзүүлэлтүүд нь тэдний хүлээлтийг давсан юм.
Барилгын ажил явж байх үед хосууд механик агааржуулалт нь чимээ шуугиантай байх вий гэж санаа зовж байсан ч системийг зориулалтын дагуу суурилуулсны дараа агааржуулалтын системийг ажиллуулж үзэхэд бараг чимээ сонсогдохгүй байсан бөгөөд дэмий зүйлд санаа зовж байснаа ойлгосон юм гэжээ.
Автоматжуулалтын ачаар Хайди болон Жасперын гэрийн хэрэгцээнд үндэслэн агааржуулалт автоматаар нэмэгддэг. Жишээлбэл, шүршүүрт орсны дараа чийгшлийн түвшин нэмэгдэх эсвэл нүүрстөрөгчийн давхар ислийн түвшин нэмэгдэх үед MyVallox агааржуулалтын төхөөрөмжийн мэдрэгч нь нэмэгдүүлэх функцийг идэвхжүүлж, тохиромжтой түвшинд хүрэх хүртэл асаалттай хэвээр ажилладаг байна.
Мөн гэрийн хананд суурилуулсан MyVallox хяналтын самбар болон онлайнаар ажилладаг MyVallox Cloud системээр агааржуулалтын ажиллагааг бүрэн хянах боломжтой. Хайди, Жаспер нарын Vallox-ийг сонгох болсон шалтгаануудын нэг нь тэд гэрийнхээ дотор засал, харагдах байдлыг ихээхэн чухалчилдаг учраас нүдэнд ил харагдахгүй cloud системд суурилсан MyVallox хяналтын системийг ашиглах явдал байв.
Хайди үүдний шүүгээний хананд суурилуулсан хяналтын самбарыг хааяа нэг ашигладаг бол Жаспер cloud системийг түлхүү ашигладаг.
Жаспер: “Надад cloud дээр автоматаар цуглуулсан мэдээллийг онлайнаар хүссэн үедээ компьютер, гар утас, таблет зэргийг ашиглан шууд хянах боломжтой шийдэл болон хэрэглэгчийн интерфэйсийн тодорхой, ойлгомжтой байдал нь маш их таалагддаг” гэжээ. Мөн ажиллагаа нь хэрэглэгчдэд шаардлагатай бүх өгөгдлийг хялбархан олох боломжтой байдлаар загварчилж өгсөн зэрэг нь ашиглахад хялбар болгож байгааг нэмж дурджээ.
Жаспер голдуу нийлүүлэлтийн агаарын температурын тохиргоо, доторх агаарын чийгшил, нүүрстөрөгчийн давхар ислийн түвшинг хянах зорилгоор үүлэн үйлчилгээг ашигладаг. Түүнд шүүлтүүр солих цаг ойртож байгааг сануулдаг функц нь тун хэрэглээтэй санагддаг тухайгаа хуваалцсан юм. Тэрээр хэлэхдээ:
“Үүний ачаар би шүүлтүүрүүд дээр хуримтлагдсан асар их тоос шороог хараад надад шүүлтүүр ашиглах ямар их үр ашигтайг ойлгосон. Тэр бүх тоос шороо манай гэрт орохоос сэргийлсэн гэж бодохоор үнэхээр хэрэгтэй зүйл гэдгийг хэн ч хараад шууд л ойлгоно” гэжээ.
MyVallox cloud системд агааржуулалттай холбоотой бүхий л мэдээллийг агуулсан байдаг.
Агааржуулалтын горимыг хананд суурилуулсан хяналтын самбар эсвэл MyVallox системээр дамжуулан өөрчлөх боломжтой хэдий ч хананд суурилуулсан хяналтын самбар нь үүлэн үйлчилгээнээс илүү ашиглахад тохиромжтой нөхцөл байдал заримдаа үүсдэг байна.
Жишээлбэл, баяр ёслолын үеэр байшин дүүрэн зочидтой байх үед Хайди, Жаспер нар агааржуулалтын горимыг гараар өөрчилж “Boost” горимыг идэвхжүүлдэг байна.
Тэд задгай зуухны горимыг идэвхжүүлэхдээ хананд суурилуулсан хяналтын самбарыг үргэлж ашигладаг. Учир нь хяналтын самбар нь тэдний түлээ мод авчрахад явдаг зам дагуу байрладаг тул утас таблет ашиглахаас илүү замаараа горимыг идэвхжүүлэх нь хялбар байдаг гэжээ.
Уншигч танд ч гэсэн Хайди, Жаспер нар шиг дотор агаарын чанарын асуудлууд тулгарсан бол гэртээ хамгийн тохиромжтой үр дүнтэй агааржуулалтын систем суурилуулахыг зөвлөж байна.
Эх сурвалж: https://www.vallox.com/en/references/user_experiences_of_the_myvallox_cloud_service.html