Орчин үеийн амьдралын хэв маяг нь өдрийг ажил, гэртээ буюу ихэвчлэн дотор өнгөрөхөд хүргэдэг.
Урт хугацаанд хуучирсан, бохир агаараар амьсгалах нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг, ялангуяа аспергиллез, астма зэрэг уушгины өвчтэй хүмүүс бусадтай харьцуулахад муу агаарын нөлөөнд илүү өртөмтгий байдаг.
Иймээс агааржуулалт гэж юу болох, яагаад агааржуулалт бидний амьдрал чухал байдаг талаар болон сайн агааржуулалтын системийн үр өгөөжийн талаар мэдээллийг бэлтгэн хүргэж байна.
Агааржуулалтын системийг ярихаас өмнө “агааржуулалт” гэдэг нь юу болохыг мэдэх хэрэгтэй. Агааржуулалт гэдэг нь хуучирсан агаарыг “цэвэр” (ихэвчлэн гадаа) агаараар зориудаар хангах үйл явцыг хэлнэ.
Дотор агаарыг бохирдуулагчийг шингэлж, нүүлгэн шилжүүлэх замаар доторх агаарын чанарыг хянахын тулд агааржуулалтын систем хийх шаардлагатай. Агааржуулалтыг системийг мөн температур, чийгшил, агаарын хөдөлгөөнийг хянахад ашиглаж болно.
Ажил амьдралын хэмнэлээс шалтгаалж бид ихэвчлэн дотор, агааржуулалт муутай өрөөнд их цаг зарцуулах шаардлагатай болдог. Хэрэв та ажлынхаа ихэнх цагийг ингэж өнгөрөөж байгаа бол энэ нь таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг бөгөөд ихэвчлэн толгой өвдөх, анхаарал төвлөрөл сулрах, байнга ядрах, нойргүйдэх, дархлаа муудах зэрэг шинж тэмдгүүд илэрч эхэлдэг. Тиймээс гэртээ болон ажлын байранд агааржуулалт сайтай өрөөтэй байх нь маш чухал юм.
Таны амьдарч буй газар хөл хөдөлгөөн ихтэй хотын төвд амьдардаг бол ихэнх тохиолдолд доторх агаар нь гаднах агаараас илүү бохирдолтой байдаг. Сайн агааржуулалтын систем нь хуримтлагдсан бохирдуулагч, бактери, чийг, эвгүй үнэр зэргийг автоматаар мэдэрч гадагшлуулдгаас гадна агаарыг нарийн шүүлтүүрээр шүүж нэвтрүүлдэг.
Хэрэв та сайн агааржуулалтын системгүй бол байшингийнхаа агаарын урсгалыг хянах боломжгүй. Хэт их агаарын урсгал нь өртөгтэй эрчим хүчний зарцуулалтыг нэмэгдүүлж өндөр төлбөр төлөхөд хүргэдэг бол сайн агааржуулалт нь агаарын урсгал, эрчмийг хянахын зэрэгцээ агаарыг эрүүл ахуйн зохистой түвшинд байлгадаг.
Конденсаци нь хөгц ургуулж, гадаргууг ялзрахад хүргэдэг бөгөөд чийглэг байдал нь олон хүмүүст харшлын урвал, амьсгалын замын асуудал зэрэг эрүүл мэндийн асуудал үүсгэдэг. Гэсэн хэдий ч та сайн агааржуулалтын системтэй бол эдгээр эрсдэлээс сэргийлэх боломжтой.
Бага орон зайд олон хүн байгаа бол ажил, хурал, олон нийтийн арга хэмжээ гээд хүрээлэн буй орчин удалгүй халуун, бүгчим болдог. Агааржуулалт сайтай өрөө нь илүү тохь тухтай, тайван орчныг бий болгохын зэрэгцээ илүү үр бүтээлтэй болгодог.
Сайн агааржуулалтын системийн бас нэг давуу тал бол эрүүл мэнд, тав тухтай байдалд үзүүлэх эерэг нөлөө юм. Өрөөн доторх агаарын бохирдол, муу агааржуулалт нь толгой өвдөх, харшил, астма, тууралт, хамар битүүрэх зэрэг эрүүл мэндийн олон асуудалд хүргэдэг. Харин сайн агааржуулалтын системийг суурилуулснаар цэвэр агаараар эрүүл мэндээ дэмжих боломжтой.
Хэрэв та гэртээ тохирох агааржуулалтын системийг хайж байгаа бол бид танд Европын №1 агааржуулалтын систем үйлдвэрлэгч Финланд улсын VALLOX брэндийн агааржуулалтын цогц шийдлийг санал болгож байна. Бид таны гэрийн зохион байгуулалтад тохируулан гаргасан зураг төслийн дагуу угсарч, хийж гүйцэтгэнэ.