Гэртээ эрчим хүчний хэмнэлтийг бий болох нь мөнгөн дүнгээс гадна утаа бууруулахад хувь нэмрээ оруулна гэдэг талаас нь та бодож үзсэн үү? Цахилгаан хэрэгсэл, гэрлийн чийдэн нь утааг бууруулахад харьцангуй ач холбогдолгүй мэт санагдаж болох ч эрчим хүчийг хэмнэх нь өрхийн эрчим хүчний хэрэгцээг бууруулж, эрчим хүч гаргахад зарцуулагдах түлшний хэрэгцээг бууруулж улмаар утааг бууруулахад тусалдаг байна. Мэдээж өрхийн цахилгааны төлбөрийн дүнг ч мөн адил хэмнэх юм.
Цахилгаан эрчим хүчний хэрэглээ дэлхий даяар байгаль орчны томоохон асуудал хэвээр байгаа билээ. Бидний хэрэглэж буй цахилгаан эрчим хүчний ихэнх хэсгийг газрын тос, байгалийн хий, нүүрс зэрэг чулуужсан түлшнээс гаргадаг. Газрын гадаргаас доош өрөмдлөг хийж эдгээр чулуужсан түлшийг олборлон цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэж байна.
Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр 2018 онд нүүрсээр ажилладаг цахилгаан станцууд агаарын бохирдолд хамгийн их нөлөөлсөн байна. Нүүрсээр ажилладаг цахилгаан эрчим хүч нь дэлхийн нүүрс хүчлийн хий ялгаруулалтын 30 хувийг эзэлж байна.
Цахилгаан эрчим хүчийг ашиглах нь илүү хялбар боловч байгальд ээлтэй хэмнэлттэй хэрэглээтэй байх нь чухал юм. Дэлхийн хөгжингүй улс гүрнүүд цахилгаан эрчим хүчийг сэргээгдэх эх үүсвэрээс гаргаж авах арга уруу шилжин орсоор байна. Их Британи гэхэд 2020 оны 12-р сард эрчим хүчний үйлдвэрлэлийн 40 гаруй хувийг сэргээгдэх эх үүсвэрээс бүрдүүлсэн.
Гэсэн хэдий ч сэргээгдэхгүй эх үүсвэрээр ажилладаг цахилгаан станцууд тогтмол асаалттай хэвээр байна. Ялангуяа хүйтний улиралд халаалтын зардал болон халууны улиралд хаа сайгүй байдаг агааржуулагчийг ажиллуулахад ихээхэн эрчим хүч шаарддаг.
Хүн бүр эрчим хүчнийхээ хэрэглээг хэмнэж чадвал эдгээр станцуудын хэрэглээг багасгахад бага боловч хувь нэмэр оруулж чадна. Мөн түүнчлэн бид эрчим хүч хэмнэх болгондоо хэрэгцээг бууруулж, бохирдуулагч нүүрс төрөгчийн ялгаруулалтыг бууруулахад тусалдаг.
1. Эрчим хүч зарцуулалт өндөртэй төхөөрөмж ашиглахаас зайлсхийх
Цахилгаан хэрэгсэл унтарсан үед цахилгааны хэрэглээнийхээ 75% -ийг ашигладаг гэдгийг та мэдэх үү?
Гэртээ багахан ажиглалт хийхэд танд ашиглаагүй ч үргэлж залгаатай байдаг хэд хэдэн эд зүйлс байгааг харж болно. Жишээлбэл, зурагт, компьютер, ус буцалгагч гэх мэт зогсолтын цахилгаан хэрэгсэл. Эдгээр төхөөрөмжүүдийн ихэнх нь ашиглалтыг хүлээж байхдаа бага хэмжээний цахилгаан авдаг.
Цахилгаанаа хэмнэхийн тулд эдгээр хэрэгслийг ашиглаагүй үедээ залгуурыг салгаж бүрэн унтраагаарай.
Тэдний хэрэглэж буй цахилгаан эрчим хүч бага мэт санагдаж болох ч урт хугацаандаа таны цахилгааны төлбөрийг нэмэгдүүлддэг. Ялангуяа эрчим хүчний хэмнэлт багатай хуучин цахилгаан хэрэгсэлд анхаарлаа хандуулаарай.
2. Унтраалгатай уртасгуур ашиглах
Залгууруудыг хананаас салгах нь үр дүнтэй ч үргэлж хийхэд төвөгтэй бас хананы залгуур элэгдэх, эвдрэх эрсдэлтэй. Энэ асуудлыг тусдаа унтраалга бүхий уртасгуур ашиглаж шийдэх боломжтой. Та зөвхөн ашиглах залгуурыг товчлуур ашиглан асааж унтрааснаар цахилгаан хэмнэлтийг хялбар хийх боломжтой.
3.Том цахилгаан хэрэгслийг гүйцэт ашиглах
Орчин үеийн угаалгын машин, хатаагч зэрэг нь эрчим хүчний хэмнэлттэй гэж тэмдэглэгдсэн байж болох ч хэрэглэх бүртээ маш их цахилгаан зарцуулдаг. Ганц хоёр зүйл угаах болгондоо хэчнээн их мөнгө хаяж байгаагаа бодоорой. Цахилгаан эрчим хүчийг аль болох хэмнэхийн тулд угаалга хийхдээ гэр бүлээрээ хамтдаа угаах зүйлсээ цуглуулж, нэг дор бүрэн ачаалуулж байгаарай. Үүний үр дүнд та угаалгын машиныг өдөр бүр хэрэглэхээ багасгадаг. Мөн боломжтой бол хүйтэн усаар угаалга хийгээрэй. Халуун усаар үнэхээр хэрэгцээтэй үед ашиглахыг зөвлөх байна. Хувцас угаах болгондоо усыг хэт өндөр хэмээр халаахгүй байх нь эрчим хүч хэмнэх маш хялбар аргуудын нэг юм. Хүйтэн угаалга хийхэд зориулагдсан орчин үеийн угаагч болон угаалгын нунтгийг ашигласнаар хувцасны өнгө гандахгүй байхаас гадна угаалгын машины эдэлгээнд нэмэртэй байдаг.
4. Хувцас, аяга тавгаа байгалийн аргаар хатаа
Мөн та хувцсаа нарны шууд тусгалд (хэрэв боломжтой бол) хатааж цахилгаан хатаагч ашиглахгүйгээр эрчих хүчээ хэмнэж болно. Хэрэв ингэх боломжгүй бол хатаахад бага зэрэг цаг хугацаа шаардагдах байсан ч хатаалтын бага тохиргоог ашиглаарай.
Хэрэв та аяга таваг угаагч ашигладаг бол аяга тавгийн салфеткаар арчиж хатаах горимыг идэвхжүүлэлгүйгээр эрчим хүчийг хэмнэх боломжтой. Та мөн аяга таваг угаагчийн хаалгыг онгорхой орхиж агаараар хатаах боломжтой.
5. Эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан хэрэгсэл сонгох
Хэрэв та шинэ цахилгаан хэрэгсэл хайж байгаа бол эрчим хүчний хамгийн сайн хэмнэлттэй сүүлийн үеийн загваруудыг хайж олоорой. Эрчим хүчний А зэрэглэлтэй цахилгаан хэрэгслийг сонгохыг зөвлөж байна. Таны сонгосон эрчим хүчний хэмнэлттэй төхөөрөмж бүрээр таны нийт эрчим хүчний хэрэглээ багасах болно.
6.Тав тухтай байдал, зардлыг хэмнэх ухаалаг агааржуулалтын систем суурилуулаарай
Гэрийн температур хэт халуун эсвэл хэт хүйтэн байх нь тав тухыг алдагдуулдаг. Хүмүүс гэрээ тохирох температурт байлгахын тулд өдрийн турш цахилгаан халаагуурыг залгадаг. Энэ нь гэрийн агаарыг хуурайшуулахаас гадна цахилгааны өндөр төлбөр гарах гол хүчин зүйл болдог. Энэхүү асуудлыг эрчим хүчний хэмнэлттэй ухаалаг агааржуулалтын системийн тусламжтайгаар шийдэх боломжтой. Гэрийн температур гадаа температураас бага байх үед ухаалаг агааржуулалт автоматаар дулаан цэвэр агаараар гэрийн агаарыг сэлгэх замаар гэрийг дулаан байлгадаг. Мөн cloud системээр дамжуулан алсаас гэрийнхээ температурыг тохируулж, байшингаа халаах эсвэл температурыг бууруулах боломжтой.
7. Минимал амьдралын хэмнэлтэй болох
Шаардлагагүй гэрлийг ашиглахгүй байх үед унтрааж хэвшээрэй. Мөн олон чийдэн ашиглахаас илүү гэрэлтүүлэг сайн цөөн гэрлийн чийдэнг ашиглаарай. Жишээлбэл, та өрөөнд нэг 100 ваттын чийдэнг суурилуулснаар 2-3 60 ваттын чийдэнг унтрааж болно.
Өдрийн цагаар байгалийн гэрлийг оруулаад цахилгаан гэрэл асаахаас зайлсхий.
Гэрэлтүүлгийн тухайд улайсдаг гэрлийг авсаархан флюресцент чийдэн (CFL) эсвэл LED чийдэнгээр солих явдал юм. CFL нь ердийн улайсдаг чийдэнгээс 50-80% бага эрчим хүч хэрэглэдэг.
Эдгээр нь худалдаж авахад илүү их эрчим хүч зарцуулдаг ердийн чийдэнгээс илүү үнэтэй байх хэдий ч хамаагүй удаан эдэлгээтэйгээс гадна цахилгаан зарцуулалт бага байх болно.
8. Хөргөгчийнхөө температурыг бага зэрэг бууруул
Бидний ихэнх нь хөргөгчийн температурыг анхаарч үздэггүй. Мэдээжийн хэрэг, бид хүйтэн ундаа ууж, хүнсний ногоог шинээр нь хэрэглэх хэрэгтэй ч эрчим хүчний хэмнэлтийг анхаарч үзвэл температурыг хэдэн градусаар бууруулах нь цахилгааныг хэмнэдэг.
Хөргөгчийн температурыг бага зэрэг тохируулснаар хөргөгч тань бүх зүйлийг хүйтэн, шинэлэг хэвээр байлгах бөгөөд энэхүү жижиг өөрчлөлт нь хөдөлгүүрийн зарцуулалтыг бууруулж, эрчим хүчний төлбөрийг бууруулахад тусална.
9. Дулаан алдагдлыг бууруулах
Агаар сэлгэлтийг зайлшгүй хийж байх шаардлагатай ч үр ашиггүй агааржуулалт нь зуны улиралд гаднаас халуун агаараар гэрийг улам халуун болгож, өвөл дулаан алдалтын гол шалтгаан болж байдаг.
Иймээс дулаан алдах магадлалтай цонхны засвар болон агааржуулалтын хоолойг шалгаж засварлах шаардлагатай. Мөн гэрийн дулаалга элэгдэж гэмтсэн бол гэрийг халаах, хөргөх шалтгаан болж эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлдэг. Өвлийн улиралд байшинд зарцуулдаг эрчим хүчний 20% нь дээврийн хөндийгөөр дулааны алдагдлаас үүсдэг.
Урт хугацааны хэмнэлт гаргах хамгийн чухал арга замуудын нэг бол өвлийн улиралд шаардлагагүй дулаан алдагдлаас хамгаалахын тулд байшиндаа зохих дулаалга хийх явдал юм. Мөн дулаан нөхөн сэргээгчтэй агааржуулалтын төхөөрөмж ашиглах нь халаалтын зардлыг бууруулахад тусалдаг.
10. Эрчим хүч хэмнэхийн тулд засвар үйлчилгээг цаг тухайд нь хийж байгаарай
Та ахуйн цахилгаан хэрэгслүүдээ илүү үр дүнтэй ажиллуулахыг хүсвэл цаг тухай бүрд нь арчилж тордох юм бол цахилгаан эрчим хүчийг хэмнэх болно. Жишээлбэл, таны агааржуулагчийн агаар шүүгч муудахад ердийнхөөс илүү их эрчим хүч зарцуулдаг.
Шүүлтүүрийг шинэчилснээр (сар бүр, зөвлөсний дагуу) та хамгийн бага температурт хангалттай хүйтэн агаар авах боломжтой бөгөөд хэрэглээний төлбөрөө бууруулж байгааг анзаарах болно. Таны аяга таваг угаагч, угаалгын машин болон бусад цахилгаан хэрэгсэлд мөн адил хамаарна.
Таны цахилгаан хэрэглээ хүрээлэн буй орчинд төдий чинээ нөлөөлнө гэдгийг санаарай. Таны хувийн цахилгаан хэмнэлтийн өөрчлөлтүүд бага мэт санагдаж болох ч урт хугацаандаа маш их хувь нэмэр оруулдаг.
Бид ногоон эрчим хүчний эх үүсвэрээс бүрэн хамааралтай болох хүртэл байгалийн баялгаа хамгаалах, дэлхийн дулаарлын үр нөлөөг сааруулах хамтын хүчин чармайлтад хувь нэмрээ оруулаарай.