Яаж амьсгалж байгаагаа ч анзаарах сөхөөгүй яваа өнөөгийн завгүй нийгмийн эрүүл мэндийн нийтлэг асуудлын шалтгааны нэгээхэн хэсэг нь агаарын чанартай холбоотой байдаг. Агаарт хүчилтөрөгчөөс гадна уушгийг цочроох, дархлааны системийг муутгах төрөл бүрийн бохирдуулагч болон харшил үүсгэгч бодисууд агуулагддаг. Иймд агаарт бидний амьсгалж буй агаарт ямар аюул нуугдаж байдаг болон дотор агаарыг бага ч болов сайжруулахад туслах хялбар аргуудын талаар мэдээлэл болгон хүргэж байна.
Хар тугалгаар бохирдсон хөрсөн дээр явсан гутал, эд хэрэгсэл нь гэр доторх бараг бүх хар тугалганы тоосны эх үүсвэр болдог.
Судалгаагаар гэртээ орохдоо гутлаа сольсноор таван сарын хугацаанд хар тугалганы тоосжилт 60 хувиар багассан бол шалны дэвсгэр ашигласны дараа гэр доторх хар тугалганы тоос 98.5 хувиар багассан байна.
Хаалганы дэвсгэр нь гэрт орж ирэх пестицид болон бусад бохирдуулагчийн хэмжээг багасгахад тусалдаг.
Илүүдэл чийг нь нян, хөгц, мөөгөнцөр үржих үндэс болдог бол хэт бага чийг нь арьс, салст бүрхэвч (хоолой, хамар, нүд,) хуурайшихад хүргэдэг. Дотоод орчны чийгшлийн хамгийн тохиромжтой хэмжээ нь 30-60 хувийн хооронд байдаг.
Бага талбайн хувьд (80 мкв квадрат хүртэл) чийгшлийн түвшин энэ хэмжээнээс хэт бага бол цахилгаан чийгшүүлэгч нь тустай байж болно. Харин үүнээс том талбайн хувьд агааржуулалтын нэгдсэн систем суурилуулах нь үр дүнтэй.
Гэрт хэт бага агаар орж ирвэл бохирдуулагч бодисууд хуримтлагдаж эрүүл мэнд, тав тухыг алдагдуулдаг. Битүүмжлэл сайтай байшин нь дулаан алдалт багатай байдгаараа давуу талтай хэдий ч бусад байшинтай харьцуулахад агаарт агуулагдах бохирдуулагчийн агууламж өндөртэй байж болно. Иймээс цонхоо тогтмол нээж агаар сэлгэлт хийгээрэй. Хэрэв та ургамал, тоосонцрын харшилтай бол өглөө болон оройд цонхоо нээхгүй байхыг зөвлөе.
Хивс, хивсэнцэр нь хөгц, тоос (хар тугалганы тоос) шороо, галд тэсвэртэй бодис, тоосны хачиг болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг. Тиймээс байнга цэвэрлэж байх нь чухал.
Шүүлтүүртэй тоос сорогч нь шүүрдэх болон тоосыг агаарт хөөргөдөг ердийн тоос сорогчоос ялгаатай нь тоосны тоосонцрыг тараахын оронд барьж, хадгалахын тулд хүчтэй сорох хүчийг ашигладаг. Ингэснээр зөвхөн галд тэсвэртэй тоосыг багасгахаас гадна тоосны хачиг, хөгц, цэцгийн тоосыг барьж авдаг.
Тавилга – Химийн галд тэсвэртэй бодисоор будаагүй боломжтой бол хатуу модон тавилга сонгох хэрэгтэй.
Матрасс – Амьдралынхаа 1/3-ийг хажууд нь амьсгалахад зарцуулдаг тул хоргүй матрасанд хөрөнгө оруулах нь доторх агаарын чанарыг сайжруулах бас нэг сайн арга юм.
Засвар хийх – Боломжтой бол ногоон барилгын материалыг сонго. Энэ нь үргэлж бодитой биш байдаг тул засварын ажилдаа VOC мэдрэгч болон шүүгчтэй сайн чанарын агааржуулалтын систем суурилуулахыг яагаад нэмж болохгүй гэж.
Цэвэрлэгээний бодис, агааржуулагч – Судалгаагаар ердийн цэвэрлэгээний шүршигчийг тогтмол хэрэглэх нь өдөрт нэг хайрцаг тамхи татахтай адил эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг нь батлагдсан байна. Тийм ч учраас агаарын чанарыг сайжруулах эхний алхмуудын нэг бол хоргүй цэвэрлэгээний бүтээгдэхүүн рүү шилжих явдал юм. Мөн хиймэл үнэртэй агааржуулагчийн оронд эфирийн тосны өрөөний шүршигч, эко гар хийцийн лаа зэргийг сонгоорой.
Тасалгааны ургамлууд нь бидний оюун санааны болон бие махбодын стрессийг бууруулж, бүтээмжийг нэмэгдүүлдгээс гадна эрүүл мэндийн асуудал үүсгэгч дэгдэмхий органик нэгдлүүд бүхий (VOCs) бохирдуулагчийг зайлуулж, дотор агаарын чанарыг сайжруулдаг.
Тоосжилтыг бууруулах хамгийн сайн аргуудын нэг бол тоосны хачгийг устгаж, тэдгээрийн ялгаруулж буй харшил үүсгэгчийг арилгахын тулд даавуу, дэрний уут, хөнжил, орны даавууг долоо хоногт нэг удаа халуун усаар (+40C ба түүнээс дээш хэмд) угааж байх явдал юм. Тоос даавууны хачиг нь гуужсан арьсны эсийг идэж, дулаан, чийглэг амьдардаг. Тэдний үлдээсэн ялгадас, биеийн хэлтэрхий зэрэг нь агаарын чанарыг муутгаж байдаг.
Хөнжил, гудас зэрэг том зүйлийг халуун хатаагчид (+54С ба түүнээс дээш хэмд) дор хаяж 10 – 15минут байлгавал хачиг устдаг гэхдээ угаах нь илүү сайн байдаг.
Дээр дурдагдсан аргууд нь гэр доторх агаарын чанарт бага ч болов тустай байдаг тул туршаад үзээрэй. Эцэст нь хэлэхэд, сайн чанарын агаар шүүгч нь доторх агаарын чанарт асар их өөрчлөлт авчирдаг.
Гэртээ цэвэр агаараар чөлөөтэй амьсгалж, тав тухыг илүү мэдрэхийг хүсвэл Европын №1 агааржуулалтын систем үйлдвэрлэгч Финланд улсын Vallox брэндийн агааржуулалтын цогц шийдлийг санал болгож байна. Бид таны гэрийн зохион байгуулалтад тохируулан гаргасан зураг төслийн дагуу угсарч, хийж гүйцэтгэнэ.