Хүн ам ихээр суурьшсан газарт хүчилтөрөгчийн түвшин аажмаар буурдаг тул агаарын бохирдуулагч бодис, утаа, үнэрийг гаргаж чийгшил, температурыг хянахад агааржуулалт хийх зайлшгүй шаардлагатай байдаг. Иймээс үр ашигтай агааржуулалт нь орон сууц, нийтийн барилга байгууламжийг төлөвлөхдөө анхаарах ёстой гол зүйлсийн нэг юм.
Барилга байгууламжуудад энгийн буюу салхивчны хоолой бүхий агааржуулалт эсвэл зориулалтын төхөөрөмж, агааржуулалтын иж бүрдлүүдээс бүрдэх агааржуулалтын аль нэг төрлийг ашигласан байдаг.
Шинээр байр орон сууц авах гэж байгаа болон агааржуулалтаа засаж сайжруулахаар төлөвлөж буй хүмүүст зориулалтын ухаалаг агааржуулалтын систем нь энгийн агааржуулалтаас юугаараа ялгаатай болон тэдгээрийн давуу, сул талуудын талаарх мэдээллийг хүргэж байна.
Юуны өмнө энгийн агааржуулалт болон агааржуулалтын систем гэж юу болох талаар товч тайлбарлая.
Энгийн салхивчийн хоолой бүхий агааржуулалт
Байгалийн буюу таталцлын агааржуулалт гэдэг нь өрөөний дээд хэсгээс дулаан агаарыг гадагш гаргах үүрэгтэй босоо агааржуулалтын сувгуудаас бүрддэг бөгөөд тохиромжтой нөхцөлд агааржуулалтын янданд үүссэн даралтын зөрүүгээр агаарыг гадагшлуулдаг.
Зориулалтын төхөөрөмж, агааржуулалтын иж бүрдлүүдээс бүрдэх агааржуулалт
Энэ нь агааржуулалтын хамгийн хэмнэлттэй арга бөгөөд дулааныг нэгэн зэрэг сэргээж, гаднаас агаарыг шүүж тогтмол цэвэр агаарын солилцоог баталгаажуулдаг.
Энгийн салхивчны хоолой бүхий агааржуулалтын давуу талууд:
Энгийн салхивчны хоолой бүхий агааржуулалтын сул талууд:
Зориулалтын төхөөрөмж, агааржуулалтын иж бүрдэл бүхий агааржуулалтын давуу талууд:
Зориулалтын төхөөрөмж, агааржуулалтын иж бүрдэл бүхий агааржуулалтын сул талууд:
Дээрх агааржуулалтын төрлүүд нь өөрсдийн гэсэн давуу болон сул талуудтай хэдий ч сүүлийн жилүүдэд хүрээлэн буй орчны бохирдол хурдацтайгаар нэмэгдэж байгаатай холбоотойгоор агааржуулалтын системийн үйл ажиллагааг сайн байлгахын тулд оффис, гэр, үйлдвэр гээд бүхий л барилга байгууламжид илүү ухаалаг, автоматжуулсан агааржуулалтын агаарын системийг ашиглах болсон. Ялангуяа хүн амын нягтаршил агаарын болон орчны бохирдол их үед энгийн агааржуулалтын хоолой нь гаднах бохирдлыг шууд гэрт нэвтрүүлдэг тул амьсгалын замын өвчлөл, харшил зэргээс сэргийлэх боломжгүй байдаг.
Хэрэв та гэртээ агааржуулалтын систем хийхээр төлөвлөж байгаа бол манай мэргэжлийн хамт олон гэрийн тань дотор зохион байгуулалт, эзлэхүүн, нарны тусгал, хөл хөдөлгөөн зэргийг тооцон Финланд технологиор Европын №1 агааржуулалтын систем Vallox брэндийн бүтээгдэхүүнийг угсарч суурилуулж үйлчилж байна.