SS Membrane
Энэхүү SS Membrane бол өөрөө наалддаг, барилгад ашигласны дараа ус үл нэвтрүүлэх зориулалттай бүтээгдэхүүн юм. SS Membrane доод давхрагадаа бүрэн наалдсанаар мембран болон усны хамгаалалтын гадаргуу хоорондын усны хөдөлгөөнийг бүрэн арилгадаг.
SS Membrane нь маш болон төрлийн гадаргуу дээр (бетон, чулуун тоосго болон мод г.м) уснаас хамгаалах үүрэг гүйцэтгэх чадвартайгаас гадна 231 фийт хүртэлх гидростатик даралт тэсвэрлэх давуу талтай.
Видео
Шинж чанар болон давуу талууд
Угсарч, суурилуулахад хялбар – тусгай тоног төхөөрөмж ашиглах , халаах болон гал гаргах зэрэг шаардлагагүй.
Арчилгааны хугацаа шаардахгүй – мембранан наалтыг шууд наах боломжтой.
Наалдах чадвар маш өндөр тул уснаас дээд зэргээр уснаас хамгаална.
Уян хатан SBS резинэн аспальт бүхий найрлагатай учир хүйтэн цаг агаарын нөхцөлд хэрэглэхэд тохиромжтой.
Физик шинж чанар
Өнгө | Purple | Минимум хагарал эсэргүүцэл – Мембран (ASTM E154) | 50 lbs (222 N/m) минимум. |
---|---|---|---|
Зузаан | 60 mils (1.5 mm) | Уян байдал -15 F (ASTM D1970) | Тэнцсэн |
Хэрэглэх темп | 14 F (-35°C) ба түүнээс дээш | Усны уур дамжуулалт (ASTM E96) | 0.02 perms (1.14 ng/Pa.s.m2) |
Суналт (ASTM D412) | 300% (резинэн асфальт) | Залгаас салах хүч @ 40 F(ASTM D1876) | 3.3 lbf/in (580 N/m) |
Суналтын хүч(Мембран) ASTM D412 – өөрчилсөн | 325 psi (2.24 Mpa) | Гидростатик толгой(ASTM D5385) | 231 фүүт (70 m ус) |
Хальсны чадал(ASTM D903) | 9 lbs/in (1576 N/m) | Чийг шингээлт (ASTM D570-81) | 0.1% максимум |
Сав баглаа
Зузаан | 60 mils (1.5 mm) | Доод гадаргуу | Силиконт хуулга |
---|---|---|---|
Ороомгийн урт | 66.7 фит. | Бохир бүрээс 36” | 200 ft2 |
Ороомгийн өргөн | 36” | Цэвэр бүрээс* 36” | 186 ft2 |
Дээд гадаргуу | Хөнгөн, давхар наалттай | * Төгсгөлийн залгаа болон талуудын залгаас хооронд 65 мм байхаар тооцсон. |
Тодорхойлолт
SS Membrane бол өөрөө наалддаг ус үл нэвтрүүлэх мембранан наалт бөгөөд SBS резинэн асфальт найрлагатай, хөх өнгөтэй, давхар наалттай, бат бөх давхрагатай, өндөр нягтаршил бүхий полиэттилен хуулган наалттай. Тус мембран нь урьдчилан бэлдсэн гадаргууд өөрөө наалдах зориулалттайгаас гадна 231 фит хүртэлх даралтанд ус үл нэвтрүүлэх чадвартай.
Шинж чанар
-60 mil зузаан, SBS тохиргоот мембранан наалт - Барилгын залгаас, холбоос бүхий хэсгүүдэд ус эсргүүцэх чадвар маш сайн
-Хүйтэн цаг агаарт маш тохиромжтой -Үйлдвэрээс боловсруулсан зузааны тохиромжтой үзүүлэлт
-VOC болон этгээд үнэргүй - Наалтын систем нь усны хөдөлгөөнөөс бүрэн хамгаалах чадвартай
-CCMC жагсаалтанд бүртгэгдсэн - 231 фит хүртэлх усны даралтанд тэсвэртэй.
Хадгалалт
Зориулалтын хайрцганд газраас хөндий байрлалд хадгална. Цаг агаарын нөлөөнөөс хамгаалж 120F-с доош температурт хадгална. Савыг давхарлаж өрөхийг хориглоно. Хэрэв давхарлаж өрөх бол паниаран тусгаарлагчаар ачааллыг тэнцүү хувиарлана уу.
Хэрэглээ
SS Membrane бол барилгын дээд болон доод хэсгүүдэд хэрэглэх зориулалттай өөрөө наалддаг ус үл нэвтрүүлэх мембранан наалт бүхий бүтээгдэхүүн юм. Хэрэглээний үндсэн зориулалт нь бетонон хана, тавцан, туннель зэрэгт босоо болон хэвтээ гадаргууд хэрэглэнэ. Мөн тус бүтээгдэхүүнийг механикийн өрөө, лаборатри, угаалгын өрөө зэрэг дотоод орчинд хэрэглэхэд нэн тохиромжтой.
Гадаргууг бэлдэх
Бетон, хийцийн бетон, мод, бетонон блок, полистрен тусгаарлагч зэрэг гадаргуунууд дээр хэрэглэхэд илүү тохиромжтой. Бетонд тусгайлан засал хийх шаардлагагүй. Хэрэглэх гадаргуу нь ямар нэгэн тос, тоосонцор, зуурмагын үлдэгдэл зэрэг бохирдолгүй байвал зохино. Том нүх, онхол, хурц ирмэг зэрэггүй толигор байх шаардлагатай. Бетоны арчилгааг 7 хоногоос доошгүй хугацаанд хийх бөгөөд хэрэглэхийн өмнө ямар нэгэн цанталтгүй, хуурай байгаа эсэхийг анхаарна. Бүтээцийн хөнгөн бетон бол арчилгааг 14 хоногоос доошгүй хугацаанд хийнэ. Арчилгаанд резинэн бүтэцтэй, тос, вакс болон пигментгүй бүтээгдэхүүн ашиглана.