“Дотор орчны агаарын чанар” буюу IAQ /Indoor air quality/ нь байгаль орчны аюулгүй байдлын харьцангуй шинэ сэдэв. Хүмүүсийн дунд сүүлийн хэдэн арван жилд гадаа орчны бохирдолд ихээхэн анхаарал хандуулж байсан ч дотоод орчны агаарын чанарт анхаарал хандуулах нь дөнгөж эхэлж байгаа юм. Гэрийн агаарын чанар нь голчлон дотор орчны эд зүйлсийн бохирдуулагчийн хэмжээнээс хамаардаг боловч ихэнхдээ орчны чийгшил, агааржуулалтын түвшингээс хамаардаг байна. АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлагаас дотор орчны бохирдуулагч бодисын концентраци нь гадаа орчноос 100 дахин их болохыг тогтоожээ. Өдрийн ихэнх цагаа буюу 90%-ийг дотор өнгөрүүлж байгаа бидний хувьд дотор орчны цэвэр агаар маш чухал.
АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлагийн мэдээлснээр гэр доторх хий ялгаруулдаг эд зүйлс нь дотоод орчны агаарын асуудлын гол шалтгаан болдог гэж бид дээр дурсан. Үүнд хивсэнцэр, үслэг материал бүхий эд зүйлс, тавилга, хийн хэрэгсэл, будаг, уусгагч, цэвэрлэгээний бүтээгдэхүүн, агаар цэвэршүүлэгч, хуурай хувцас, пестицид орно. Хэрэв та хаус/гаражтай бол машин доторх бензин, тос, антифризээс ялгарах утаа нь таны гэрийн агаарт нөлөөлдөг байна. Мөн тамхины утаа, модон зуухнаас ялгарч буй утаа ч нөлөөлж болно. Агааржуулалт хангалтгүй үед бохирдуулагч бодисууд дотор хуримтлагдах тул асуудлыг улам хүндрүүлнэ. Битүүмжилсэн, сайн дулаалгатай байшин нь цэвэр агаарыг дотогш нэвтрүүлэхэд саадтай байдаг. Мөн дотор орчны температурын түвшин, чийгшлийн хэмжээ өндөр байх нь зарим бохирдуулагч бодисын концентрацийг нэмэгдүүлдэг.
Танай гэрийн агаарт эргэлдэж буй бохирдуулагч бодисыг багасгахын тулд өдөр бүр хийж болох хэд хэдэн арга хэмжээ байдаг бөгөөд үүнд:
Eco pair Plus нь бага талбайтай орон сууц, хаус – нд зориулсан хананд суурилуулах энэхүү агааржуулалтын төхөөрөмж нь өрөөнд хуримтлагдсан бохир агаарыг сорж гадагшлуулж, цэвэр агаарыг цонх онгойлголгүй оруулах боломжийг бүрдүүлэхээс гадна халаах, хөргөх технологитойгоороо давуу талтай Энгийн, Бие даасан, Хялбар шийдэл юм.