Хүчил төрөгч нь амьсгалын зам, хоолой, уушги, уушгины цулцангаар дамжин хэд хэдэн шүүлтүүрээр шүүгдэж цусанд дамждаг. Энэхүү үйл явц нь таны биед олон зуун үйл ажиллагааг гүйцэтгэхэд тусалдаг. Бидний ихэнх нь амьсгалах нь цус, эд эсийг хүчилтөрөгчөөр хангахыг энгийн зүйл гэж үздэг бөгөөд уушгины үйл ажиллагааг тасалдах хүртэл энэ үйл явцыг чухал гэж хэзээ ч боддоггүй. Амьсгалахад хэцүү, эсвэл уушгины архаг өвчин тусах, амьсгалын замын хэвийн үйл ажиллагааг хүндрүүлдэг өвчин тусах үед бидний бодол гэнэт өөрчлөгддөг.
Америкт л гэхэд 50 сая гаруй хүн астма, харшил, эмфизем, COPD зэрэг уушгины архаг дутагдалтай байдаг. Эдгээр асуудлууд жил ирэх тусам улам олон хүнд тулгарах болсон тул уушгины үйл ажиллагааг хамгаалах, сайжруулахад суралцах нь өөрийгөө эрсдэлээс хамгаалах том хувь нэмэр болоод байна.
Тиймээс уушгиа эрүүлжүүлэхэд тань туслахын тулд эдгээр зөвлөмжийг дагаж, хүчилтөрөгчөөр хангагдах амьсгал бүрээр бие махбодоо хүчирхэгжүүлж байгаагаа мэдэж, хялбар амьсгалаарай!
Тамхи татах нь уушгины эмфизем, COPD, уушгины хорт хавдар зэрэг уушгины өвчлөлийн гол шалтгаан болдог гэдгийг та мэдэх үү?
Тамхинд агуулагддаг охь, давирхай болон бусад хорт бодис нь уушгины эд эсийн бүх ширхэгт наалддаг тул биед хүчилтөрөгч авч, шингээхэд улам бүр хэцүү болгодог.
Тамхи татахаа болих мөчид уушги нь өөрийгөө байгалийн аргаар хоргүйжүүлж, эдгээх үйл явцыг эхлүүлдэг. Энэ үйл явц тамхигүй болсон эхний өдрөөс л танд мэдрэгдэх бөгөөд илүү хялбар амьсгалж чадна гэсэн үг юм! Тиймээс хорт бодисыг амьдралаасаа зайлуулж эрүүл мэндээ хамгаалаарай.
2. Антиоксидантуудыг нэмэгдүүл
уушгины эдийг нөхөн сэргээх, хамгаалахад сайнаар нөлөөлдөг зүйл бол мэдээж антиоксидантаар баялаг хоол хүнс билээ.
Антиоксидантаар баялаг хоол хүнсийг хоолны дэглэмдээ оруулах нь уушгины эдийг хамгаалахаас гадна амьсгалыг илүү үр дүнтэй болгох хоргүйжүүлэх үйл явцад тусална.
Антиоксидантаар баялаг хоол хүнсэнд:
Тиймээс эдгээр хүнсийг хоолны дэглэмдээ нэмж, уушгиа илүү хүчтэй болгоорой!
3. Дасгал хийх
уушгины гэлтгүй биеийн ерөнхий эрүүл мэндэд дасгал хийх нь маш чухал юм. Дасгал нь таны уушгийг илүү их агаар, ойр ойрхон авахыг шаарддаг. Тодорхой давтамжтай хийснээр булчингийн хүч нэмэгддэгтэй адил таны уушги дасгал хийх болгонд хүчтэй болдог.
Дасгал хийснээр хүчилтөрөгч шингээх үйл явц илүү үр дүнтэй болж, таны бие өөрийгөө амархан сэргээж, хоргүйжүүлж, халдвар, өвчнөөс хамгаалдаг.
Та дасгалаа хэтрүүлэх шаардлагагүй, өдөрт нэг удаа гучин минутын энгийн дасгал хөдөлгөөн хийх эсвэл долоо хоногт хоёр удаа эрчимтэй дасгал хийж болох юм.
4. Вакцинжуулалтад хамрагдаарай
Зарим вакцинжуулалтад хамрагдсанаар уушгийг гэмтээж, сорви үүсгэдэг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Ханиад, уушгины үрэвсэл, сүрьеэ нь уушгинд халдвар үүсгэдэг өвчин юм. Эдгээр халдварыг эмчлэхгүй орхивол үхэлд хүргэж болзошгүй.
Томуугийн эсрэг тогтмол вакцин хийлгэснээр таны өвчлөлийн эрсдэл буурдаг бөгөөд энэ нь уушгины хатгалгаа болон амьсгалын замын бусад хүндрэлээс урьдчилан сэргийлэх даатгал болдог.
5. Ардын эмчилгээ
Зүү төөнүүр нь биеийн энергийг тэнцвэржүүлэх, эргэлтэд оруулах зорилгоор олон зууны турш ашиглагдаж ирсэн.
Амьсгалын замын өвчний эмчилгээнд зүүний эмчилгээ нь амьсгалын замын бүх төрлийн өвчний шинж тэмдгийг эмчлэх, багасгах өндөр үр дүнтэй байдаг.
Ардын зүү эмчилгээнд энерги нь биеийн хаа нэгтээ гацах үед өвдөх, өвчин тусдаг гэж үздэг. Тиймээс зарим голчид буюу биеийн энергийн цэгүүдэд жижиг, өдөөгч зүү хэрэглэх нь энэ бөглөрсөн энергийг чөлөөлж, уушгины эргэлтийг тэнцвэржүүлэхэд тусалдаг байна.
6. Иог, бясалгалаар хичээллээрэй
Иог, бясалгал нь зөвхөн стресс тайлагч төдийгүй таны зүрх, уушгины эрүүл мэндэд маш их ач тустай. Анхааралтай зөв амьсгалах уушгины эдийг хоргүйжүүлж, бэхжүүлэхэд гайхалтай нөлөө үзүүлдэг бөгөөд уушгины багтаамжийг нэмэгдүүлэхэд тусалдаг. Иймээс долоо хоногт дор хаяж хоёр удаа дадлага хийх нь уушгины эрүүл мэндийг сайжруулж, архаг шинж тэмдгүүдийг бууруулахад ихээхэн ач холбогдолтой.
7. Нэмэлт тэжээл витамин хэрэглэх
Уушгины эрүүл мэндийг сайжруулахын тулд нэмэлт тэжээлийг өдөр тутмын амьдралдаа үр дүнтэй хэрэглэж болно.
Анагаах ухаанд дараах хүнсний нэмэлтүүдийн уушгины эрүүл мэндэд үзүүлэх эерэг нөлөөг хүлээн зөвшөөрдөг бөгөөд үүнд:
8. Дотор агаарын чанарыг сайжруулах
Бидний хүрээлэн буй орчинд элдэв химийн бодис, нэгдлүүд газрын гадаргуу, агаарт, тэр ч байтугай хоол хүнсэнд ч агуулагдаж байна.
Амьсгалж буй агаарын чанарыг сайжруулах боломжтой бүхнийг хий. Эцсийн эцэст таны амьсгалах агаар цэвэр байх тусам уушги эрүүл байх болно.
Та дараах зөвлөгөөг дагаж дотоод орчны агаарын чанараа сайжруулаарай