Улаанбаатар хот – Монгол улсын нийт хүн амын тал нь амьдардаг – дэлхийн хамгийн бохирдол ихтэй нийслэл хотуудын нэг. Жилийн хамгийн хүйтэн өдөр PM2.5 бохирдлын өдрийн дундаж шоо метрт 687 микрограм хүрч байгаа нь ДЭМБ-ын зөвлөж буй аюулгүй төвшнөөс 27 дахин их байна. Өнгөрсөн 10 жилд Улаанбаатар хотын оршин суугчдын дунд амьсгалын замын өвчин асар хурдтай нэмэгдэж, 10,000 хүн тутамд амьсгалын замаар халдвар авах тохиолдлууд 2.7-дахин нэмэгдсэн.
Агаарын бохирдол гэдэг нь агаар мандалд тоос, утаа, хий, манан, үнэр, утаа, уур зэрэг нэг буюу хэд хэдэн бохирдуулагч бодисууд хүний эрүүл мэндэд хор хөнөөл учруулахуйц хэмжээтэй байхыг хэлнэ. Агаарын бохирдолд нь амьсгалын замаар дамжин биед ордог. Эдгээр бохирдуулагч бодисоор амьсгалах нь бидний биеийн бүх эд эсэд үрэвсэл, стресс, дархлаа дарангуйлах, мутаген үүсэхэд хүргэдэг бөгөөд эхлээд уушги, зүрх, тархи зэрэгт нөлөөлж, улмаар өвчин үүсгэдэг.
Агаарын бохирдол нь дэлхийн хэмжээнд хүн амын эрүүл мэндэд томоохон аюул учруулж байна.
Биеийн бараг бүх эрхтэн агаарын бохирдолд өртдөг. Зарим агаарын бохирдуулагч нь жижиг хэмжээтэй тул уушгиар дамжин цусны урсгал руу нэвтэрч, бүх биед эргэлдэж, улмаар эрхтэн системийн үрэвсэл, хорт хавдар үүсгэдэг.
Агаарын бохирдлоос үүдэлтэй өвчний эрсдэлийн хамгийн эхэнд цус харвалт, зүрхний ишемийн өвчин, уушгины архаг бөглөрөлт өвчин, хорт хавдар, үрэвсэл зэрэг орно.
Мөн агаарын бохирдлын нөлөөлөл нь хорт хавдар, чихрийн шижин, мэдрэлийн эмгэг, бусад өвлөлүүдийг үүсгэдэг байна.
Агаарт эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг олон хорт бодис байдаг ч нийгмийн эрүүл мэндэд хамгийн их нөлөөлдөг бохирдуулагчид нь тоосонцор (PM), нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), озон (O3), азотын давхар исэл (NO2), хүхрийн давхар исэл (SO2) орно. Ялангуяа нарийн тоосонцор нь эрүүл мэндийн эрсдэлийн гол эх үүсвэр бөгөөд маш жижиг тоосонцрууд нь уушгинд гүн нэвтэрч, цусны урсгал руу орж, эд, эсэд системийн гэмтэл учруулдаг.
Эрүүл мэндийн асуудал нь агаарын бохирдуулагчид богино болон урт хугацааны хордлогын улмаас үүсдэг. “Аюулгүй” гэж тооцогдох өртөлтийн түвшин, үргэлжлэх хугацаа нь бохирдуулагч бодис, түүнчлэн холбогдох өвчний үр дагавраас хамаарч өөр өөр байдаг. Зарим бохирдуулагчийн хувьд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх босго хэмжээ байхгүй.
Жишээлбэл, их хэмжээний тоосонцортой байх нь уушгины үйл ажиллагааг бууруулж, амьсгалын замын халдварт өвчин, богино хугацааны өртөлтөөс болж астма өвчнийг хүндрүүлдэг. Нарийн тоосонцортой удаан хугацаагаар эсвэл архаг хордлого нь цус харвалт, зүрхний өвчин, уушгины архаг бөглөрөлт өвчин, хорт хавдар зэрэг халдварт бус өвчин гэх мэт удаан үргэлжилдэг өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Агаарын бохирдолд ямар хүмүүс өвчлөх эрсдэл өндөр байдаг вэ?
Агаарын бохирдлоос үүдэлтэй өвчинд хүүхэд, өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд, бусад төрлийн архаг хууч өвчтэй хүмүүс илүү өртөмтгий байдаг. Хүний агаарын бохирдолд өртөмтгий болоход генетик, хавсарсан өвчин, хоол тэжээл, нийгэм-хүн ам зүйн хүчин зүйлс нөлөөлдөг.
Жирэмсэн үед агаарын бохирдол ургийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг үү?
Эхийн агаарын бохирдолд өртөх нь бага жинтэй, дутуу төрөлт, бага насны хүүхэд төрөх зэрэг сөрөг үр дагаварт хүргэдэг.
Агаарын бохирдол нь хүүхдийн чихрийн шижин, мэдрэлийн хөгжилд сөргөөр нөлөөлж болзошгүйг нотлох баримтууд улам бүр нэмэгдсээр байна. Баримтаар манай улсад агаарын бохирдол ихтэй өвлийн улиралд 3,5 дахин их үр зулбалт тэмдэглэгдсэн байна.
Орчны агаарын бохирдол, айл өрхийн агаарын бохирдлын эрүүл мэндийн эрсдэл ижил байдаг уу?
Орчны агаарын бохирдол болон ахуйн агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл нь тухайн хүний агаарын бохирдлын хольц дахь бохирдуулагчийн төрөл, агууламжаас хамаарна. Гэсэн хэдий ч хүрээлэн буй орчны болон өрхийн агаарын бохирдлын нөлөөллийн эрүүл мэндэд учирч болох эрсдэл, өвчин эмгэгийн зам нь төстэй бүтэцтэй учраас ихэвчлэн ижил байдаг.
Сүүлийн жилүүдэд манай оронд цөлжилт эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор зарим бүс нутгуудад цөлийн элс, шороон шуургаас үүсэлтэй агаарын бохирдол үлэмж хэмжээгээр нэмэгдэж байгаа билээ. Цөлийн тоосжилт нь тоосонцрын агууламжийг нэмэгдүүлж агаарын бохирдолд шууд хувь нэмэр оруулдаг.
Агаарын бохирдлоос үүдэлтэй эдгээр эрсдэлүүдээс гэр бүл, хайртай дотнын хүмүүсээ хамгаалахад тань Финландын VALLOX брэндийн агааржуулалтын систем танд туслах болно.
Европын №1 Агааржуулалтын систем VALLOX брэндийг албан ёсны эрхтэйгээр Бүрэн трэйд девелопмент ХХК захиалга, угсралтыг хийж гүйцэтгэж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 70008188, 98881818
Эх сурвалж: https://www.who.int/