Манай орны эрс тэс уур амьсгалд дотор агаарын чанарыг сайн байлгаж, гэрийн температурыг нэг хэмд барихад амаргүй байдаг. Иймээс айл өрхүүд төвийн халаалт зогссон эсвэл эд хүйтний үеэр нэмэлт халаагуур ашиглах нь цөөнгүй тохиолддог. Тэгвэл нэмэлт халаагуур ашиглахгүйгээр агааржуулалтын систем ашиглан гэрээ дулаан байлгаж, эрчим хүчний хэмнэлт хийх боломжтой гэвэл та итгэх үү?
Яаж вэ гэхээр агааржуулалтын систем нь нийт цахилгаан хэрэглээний арав орчим хувийг л эзэлдэг бол харин байгалийн болон энгийн агааржуулалтын хоолой бүхий агааржуулалт нь халаалтад зарцуулагдаж буй эрчим хүчний 20-40% нь агааржуулалтын үйл ажиллагаа эзэлдэг байна. Ийм учраас агааржуулалтын системийн эрчим хүчний хэмнэлт нь барилгын халаалтын зардалд ихээхэн нөлөөлдөг.
Агааржуулалтын үр дүнтэй систем нь гэрт хуримтлагдсан дулаан энергийг дахин ашиглаж, гэрийг халаахад зарцуулагдаж буй эрчим хүчийг хэмнэдэг. Мөн агаар цэвэржүүлэгч, агаар чийгшүүлэгч, эйркондешин зэрэг олон цахилгаан тоног төхөөрөмжийг хэрэглэхгүйгээр автомат хяналт, мэдрэгчүүдийн тусламжтай дотор агаарыг цэвэр байлгаж тохиромжтой температурыг тогтмол хэмжээнд байлгах боломжтой.
Vallox-ийн агааржуулалтын системүүдийн дулаан сэргээх технологи нь дотор халсан агаараас олж авсан дулааныг ашиглаж, нийлүүлэлтийн агаарт шилжүүлдэг. Ингэснээр хүйтэн өдрүүдэд ч агааржуулалтын төхөөрөмж нь нийлүүлэлтийн агаарыг +17 хэм хүртэл халаах боломжтой бөгөөд байшингийн халаалтын зардлыг бууруулдаг.
Бүх Vallox агааржуулалтын төхөөрөмжүүд нь зөвхөн шаардлагатай үед идэвхэждэг гэсгээх автоматжуулалттай. Уг гэсгээх технологи нь гадагшлуулах агаар дахь дулаанаар гэсгээж, нэмэлт халаагуур нь нийлүүлэлтийн агаарыг халаадаг бол цахилгаан халаагуур нь гэрийг халаахад ашиглагддаг.
Vallox агааржуулалт нь хэт их чийгийг хуримтлагдахаас урьдчилан сэргийлж, чийгшлийн хэмжээг хэмжин, агааржуулалтыг автоматаар хийж гэрийн тав тухтай байдалд хангах болно. Мөн A+ түвшний эрчим хүчний хэмнэлттэй, дуу чимээгүй, цаг агаарын ямар ч нөхцөлд хэвийн ажилладаг гэдгээрээ өрсөлдөгчдөөсөө ялгардаг.